П.Тэмүүжинг 10 сая төгрөгөөр шагнахаар болжээ

2016 оны 4 сарын 18

Филиппин улсад болж буй таэквондогийн олон улсын тэмцээнээс эрэгтэй 58 кг-д ОУХМ П.Тэмүүжин мөнгөн медалийн болзол хангаж, улмаар “РИО-2016” олимпийн эрх авсан билээ. Тэгвэл түүний энэ амжилтыг Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын оюутны таеквондогийн холбооны ерөнхийлөгч Ж.Алдарбаяр өндрөөр үнэлж, 10 сая төгрөгөөр шагнахаар болсон байна.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин жин бүрийн шигшээд шалгарсан тамирчид Бразилийг зорих “тийз”-ээ авах байсан энэхүү хариуцлагатай тэмцээнд амжилттай оролцож, Монголын таэквондогийн спортын түүхэнд шинэ амжилтыг бичлээ.  

П.Тэмүүжин хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод олимпийн хошой хүрэл медальт Афганистаны тамирчин Р.Никпакыг хожиж, улмаар Тайваны Жэн Хао-Ченийг 12:6-аар ялж, мөнгөн медаль хүртэн РИО-гийн олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм.

Филиппин улсад болж буй “РИО-2016” олимпийн эрх олгох таэквондогийн олон улсын тэмцээнд оролцож байгаа Монголын багийг Ч.Эрдэнэтуяа ахлан явж байна.

2012 онд байгуулагдсан таэквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн тэмцээнд оролцохын өмнө Хандгайт дахь Монголын Үндэсний олимп цогцолборт бэлтгэлд гарчээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна