Иран “S-300” пуужингийн системээр гангарав

  • Иранд ням гаригт /IV.17/ Армийн өдөрт зориулсан цэргийн сүрт жагсаал болжээ. Иран цэргийн парадад ОХУ-аас авсан агаарын довтолгооноос хамгаалах “S-300” дэвшилтэт пуужингийн системийг үзүүлсэн байна. Цэргийн сүрт жагсаалыг нээж хэлсэн үгэндээ Ираны ерөнхийлөгч Хассан Роухани “хүчирхэг Иран улс цэрэг арми, улс төр, эдийн засгийн хувьд ч хөрш болон бусад исламын орнуудад заналхийлэхгүй” хэмээн мэдэгджээ. Иран нь ОХУ-аас “S-300” пуужингийн систем худалдан авахаар олон жил хөөцөлдсөний эцэст эхний зэвсэглэлээ өнгөрсөн долоо хоногт хүлээн авсан аж.

Ираны цэргийн парадад АНУ-аас авсан хуучин “F-14”, “F-4” байлдааны онгоцнууд агаарын үзүүлбэр хийсэн байна. Ираныг цөмийн хөтөлбөрөөр хөөцөлдөж эхлэхээс өмнө 1970-аад оны үед АНУ цэргийн дэвшилтэт технологийг худалдаж байжээ.

“S-300” пуужингаас хамгаалах систем нь  сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэглэлийн нэг бөгөөд олон төрлийн нисэх онгоц, баллистик пуужинг угтан сөнөөх чадалтай аж. Эх сурвалж: Fox news

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна