Н.Энхбаяр БНСУ-аас иржээ

2016 оны 4 сарын 18

МАН-ын IV бага хуралдаан өнөөдөр болно. Энэхүү хурлаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг эцэслэн батлах, МАХН-тай сонгуульд хамтарч орох эсэх асуудлыг хэлэлцэх аж. 

МАН, МАХН-тай эвсэх эсэх шийдвэрээ өнөөдөр эцэслэн гаргах учир МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн  амралтын өдрөөр эх орондоо иржээ. МАН-ын бага хурлын шийдвэрээс хамаарч МАХН-ынхан ойрын өдрүүдэд Бага чуулганаа зарлаж магадгүй байна.

Тэрбээр гуравдугаар сарын сүүлчээр эмчилгээндээ орохоор Сөүлийг зорьсон юм.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна