Залуучуудын чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Залуучуудын чуулга уулзалт боллоо

Өмнөговь аймгийн Булган суманд өнгөрсөн долоо хоногт оюутан залуучуудын анх­дугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтын үеэр зохион байгуулсан тэмцээнд зургаан баг оролцсоноос н.Ядам ахлагчтай “Булган гол” баг тэргүүн байр эзэлж,  шилжин явах цом, өр­гөмжлөл, мөнгөн шагнал, алтан медалиар  шагнуулжээ. Мөн энэ үеэр сурлага, урлаг,  спортын   ам­жил­таар бусдыгаа манлайлсан оюутан н.Азжаргалыг МАСОХ-ны дээд шагнал “Эрдмийн од” алтан медалиар шагналаа. Булганы залуучууд чуулганыхаа үеэр “Бүтээлч ажил”-ын аяныг эх­лүүлж ерөнхий боловсролын сургуулийн гадаа талбайг тохи­жуулан  залуучуудын нэрэмжит талбай  байгуулах ажилд гар бие оролцлоо. Тус талбайд элс­ний  волейбол, хөл бөмбөг, сагсны талбай, сүүдрэвчтэй болгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж