Замын хөдөлгөөнийг хязгаарлаж, захуудыг амраана

2016 оны 4 сарын 18

АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази, Европын парламентийн түншлэлийн есдүгээр уулзалт энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус уулзалтад 32 орны 156 төлөөлөгч оролцох юм байна. Энэ үеэр буюу ирэх пүрэв, баасан гаригуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарыг сүүлийн цифрээр хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-нд тэгш тоогоор төгссөн, дөрөвдүгээр сарын 22-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулах юм. Хязгаарласан бүсэд Таван шараас Офицеруудын ордон хүртэлх зам,  Төв аймгийн пост хүртэл буюу Их тэнгэрийн амнаас Зайсангийн арын зам цаашлаад “Чингис хаан” нисэх буудал хүртэлх замыг нэмэлтээр оруулжээ. Өөрөөр хэлбэл дээрх замаар жолооч нар тээврийн хэрэгслийн дугаарын сүүлийн цифрээр зөвшөөрөгдсөн өдөр нь хөдөлгөөнд оролцох юм.

Замын хөдөлгөөнийг хязгаарлаж, захуудыг амраана

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна