Нийслэлийн АН сонгуульд дангаараа оролцоно

2016 оны 4 сарын 18

Нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр боллоо. Энэхүү хурлаар 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Нийслэлийн Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө батлах, сонгуульд оролцох шийдвэрээ гаргах, намын сонгуулийн хороогоо байгуулах гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд хуралд оролцсон гишүүдийнхээ 100 хувийн саналаар намын мөрийн хөтөлбөрөө баталж, Нийслэлийн Ардчилсан нам дангаараа 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргалаа.
Мөн Нийслэлийн Ардчилсан намын Сонгуулийн салбар хороог байгуулав. Даргаар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий менежерээр нь Нийслэлийн ИТХ-ын дарга, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Нарийн бичгийн даргаар нь Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд нар ажиллах юм.    

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна