Рублийн шинэ загварт олон нийтийн саналыг тусгана

2016 оны 4 сарын 18

ОХУ шинэ мөнгөн тэмдэгтийн загварыг сонгоход олон нийтийн санаа бодлыг харгалзан үзнэ гэж тус улсын Төв банкны захирал Эльвира Набуиллина мэдэгджээ

ОХУ-ын Төв банк ирэх оноос 200, 2000 рублийн мөнгөн дэвсгэрт шинээр худалдаанд гаргах эсэх асуудлаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байгаа юм.

“Одоо гүйлгээнд байгаа мөнгөн дэвсгэртүүд ОХУ-ын муж, тойргуудын бэлгэдлийг дүрслэн харуулсан байдаг. Бид шинэ мөнгөн дэвсгэртийн загварыг гаргахад уламжлалаа хадгалахын зэрэгцээ шинэлэг утга агуулга, бэлгэдлийг харуулахыг зорьж байгаа. Гэхдээ шинэ мөнгөн дэвсгэртийн загварыг тодорхойлоход олон нийтийн санаа бодол маш чухал” хэмээн Төв банкны захирал Эльвира Набуиллина ярьжээ.

Шинэ дэвсгэрт худалдаанд гаргах болон загварыг тодорхойлох олон нийтийн хэлэлцүүлгийг ОХУ-ын Төв банк үндэсний телевизийн аль нэг сувагтай хамтран явуулах гэнэ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна