Цэцэг өвчний тархалтыг зогсоолоо

2016 оны 4 сарын 18

Он гарсаар нийт зургаан аймаг, нийслэлийн 33 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин шинээр оношлогдон, 3.640 хонь өвчилсний 3.006 хонийг устгажээ. Эрсдэл бүхий нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулах ажлыг ХХААЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас эрчимтэй зохион байгуулж, ажилласны дүнд хонины цэцэг өвчний тархалтыг зогсоогоод байгаа аж.

Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргүүдэд хонины цэцэг өвчин гарч, өнөөдрийн байдлаар  таван аймаг нийслэлийн  17 сум, дүүрэгт хорио цээрийн дэглэмтэй байгаа юм. Хонины цэцэг өвчний эхний цуврал вакциныг гуравдугаар сарын 13-ний өдөр Төв, Говьсүмбэр аймаг, нийслэл хотод хүргүүлж 374.5 мянган хонь вакцинжуулалтад хамруулан 99 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж дуусчээ.  Дараагийн цуврал вакциныг энэ сарын 07-09-ний өдрүүдэд Төв, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь зэрэг аймгуудад нийт 450.0 мянган тун вакциныг хуваарилан хүргүүлжээ. Цэцэг өвчний вакциныг Биокомбинат ТӨААТҮГ-т захиалан, бэлтгүүлж буй бөгөөд цэцэг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд 51.2 хувьтай үргэлжилж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна