Аялал жуулчлалын салбарынхны контентийн эрхийг хамгаална

2016 оны 4 сарын 18

Дэлхийн oюуны өмчийн өдрийг тохиолдуулан аялал жуулчлалын салбар дахь оюуны өмч, бизнес эрхлэгчдийн контентийн эрхийг хамгаалах талаар уулзалт дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн14:00 цагт нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд болох гэж байна. “Цахим орчин дахь туурвил”сэдвийн хүрээнд аялал жуулчлалын салбарт нийтлэг гардаг гэрэл зураг, видео, аяллын хөтөлбөр, текстэн мэдээлэл, орчуулга, тэдгээрийн ашиглалттай холбогдох оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчлүүдийг хэлэлцэж, эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар хэлэлцэнэ. Олон нийтэд нээлттэй явагдах уг уулзалтад оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчид, контент үйлдвэрлэгч, ашиглагч байгууллагуудын төлөөлөл оролцоно гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Д.ЦЭЦ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна