Тэмбүү өвчтэй эхчүүдийн тоо ихэслээ

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Тэмбүү өвчтэй эхчүүдийн тоо ихэслээ

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас НҮБ-ын “Хүн амын сан”-д төсөл хүргүүлсэний дагуу тус аймгийн Хархорин, Хужирт, Бат-өлзий, Уянга, Богд, Баруунбаян-Улаан сумдын  жирэмсэн, хөхүүл 270 эхэд витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн олгож, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа. БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн хурлыг Уянга суманд зохион байгуулсан юм.
Өвөрхангай аймагт сүүлийн жилүүдэд  бэлгийн замын халдварт өвчин ихсэх хандлагатай байгаа юм. 2009 онд нийт халдварт өвчний 1013 тохиолдол  илэрснээс 61 хувь нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин байна. Үүнээс заг хүйтэн 40 хувь, трихомониаз 30 хувь, тэмбүү 25 хувь, мөөгөнцөр 5 хувь илэрчээ. Мөн төрөлхийн тэмбүүтэй нярай, тэмбүү өвчтэй жирэмсэн эхчүүдийн тоо ихэсч байгаа аж. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн 70 хувь нь 15-45 насныхан ба эмэгтэйчүүд 74 хувь эзэлж байгаа нь тун аюултай асуудал гэж хэлж болохоор. Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас  2010-2012 онд бүх иргэдийг үзлэгт хамруулах зорилт тавиад байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж