Эквадор, Японы газар хөдлөлтүүд холбоотой юу?

2016 оны 4 сарын 18

Дэлхийд өдөр бүр хаа нэгтэй газар хөдөлж байдаг. Гэхдээ олонх нь маш бага магнитуд байдаг тул бид барагтай бол мэдэрдэггүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Япон, Эквадорт болсон газар хөдлөлт их хэмжээний хохирол учруулж, олон хүний амийг авлаа.

Эквадор болон Японд болсон газар хөдлөлтүүд хоорондоо холбоотой юу?

“Үүнийг хэлэхэд эрт байна. Газар хөдлөлтүүд хоорондоо холбоотой эсэхийг хараахан судалж тогтоогоогүй. Япон нь Эквадор улсаас 15445 км хол зайтай оршдог.  Гэхдээ хүчтэй газар хөдлөлт алс хол зайд өөр нэгийг өдөөх магадлалтай гэж үзэж байна” хэмээн АНУ-ын геологийн судалгааны төвийн мэргэжилтэн Паул Карусо ярьжээ. Япон болон Эквадор улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Үндэсний газарзүйн нийгэмлэгээс мэдээлснээр дэлхийн газар хөдлөлтийн 90 хувь нь “галын шугам” гэж нэрлэгдсэн бүсэд болдог байна.

Эквадор, Японы газар хөдлөлтийн хүчийг харьцуулбал

Эквадорт бямба гаригт /IV.16/ болсон газар хөдлөлт Японыхоос хүчтэй байв. Эквадорт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол Японых 7.0 магнитуд гэж хэмжигджээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Эквадорт  235 хүн амь үрэгдэж, 1500 гаруй хүн гэмтсэн байна. Харин Японд 42 хүн амь үрэгдэж, 2000 орчим хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн гамшигт өртсөн хоёр оронд өдгөө аврах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: CNN

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна