“Манчестер Сити” Маркиньосын төлөөх тэмцэлд нэгджээ

2016 оны 4 сарын 18

Францийн “ПСЖ” клубын хамгаалагч Маркиньос Европын хөлбөмбөгийн зах зээл дээр эрэлттэй байгаа ажээ. TF1-ийн мэдээлж байгаагаар өдгөө 21 настай Браизил хамгаалагчийг “Манчестер Сити”-д ирэхээр тохиролцоонд хүрчихээд байгаа Пеп Гуардиало сонирхож эхэлжээ.

Түүнийг Английн “Манчестер Юнайтед”, “Челси” клубүүд мөн сонирхож байгаа юм. Харин “ПСЖ” Маркиньосыг 50 сая еврогоор үнэлсэн. Тэгвэл энэ хэмжээний мөнгийг “Барса” өгөхөөр болж, тохиролцоонд хүрсэн талаар ч мэдээлэл гарсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна