“Дуулианы 2020”-ийн финалд өрсөлдөх багууд шалгарлаа

2016 оны 4 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа "Дуулиан-2020" тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдаж дууслаа.

16-ны бямба гарагийн эхний тоглолт охидын 15 насны 92 болон Амгалан ЦС-ийн сургуулийн хооронд болоход үндсэн цагт 2:2-р тэнцэж зургаан метрийн торгуулын цохилтоор "Амгалан ЦС" хожлоо. Энэхүү тоглолтын гол баатар нь "Амгалан ЦС" багийн багийн ахлагч Б.Энхзаяа байсан юм.

Мөн охидын 17 насанд 79-р сургууль 53-р сургуулийг 2:0 харьцаагаар хожсон байна.

Хөвгүүдийн 13-н насны ангилалд ОУЦС хүчтэй өрсөлдөгч болох 41-р сургуулийг 4:2 харьцаагаар хожлоо.

Хөвгүүдийн 15-н насанд 28-р сургууль 9:6 харьцаагаар 71-р сургуулийг хожин финалд үлдлээ.

Энэ өдрийн хамгийн гал гарсан тоглолт хөвгүүдийн 17 насанд болсон бөгөөд 2-р сургууль өнгөрсөн жилийн аварга 20-р сургуулийн багтай тоглон 7:7 харьцаатай тэнцэн ялагч торгуулийн цохилтоор тодрох байлаа. Зургаан метрийн торгуулийн цохилтоор 2-р сургуулийн баг 3-2-оор өрсөлдөгчөө хожсон бөгөөд А.Тэмүүжингийн гайхалтай уран тоглолтыг үзүүлж чадсан юм.

Энэ өдрийн сүүлийн тоглолт  Дуулианы ивээн  тэтгэгчдийн ангилалд БУМО спорт барааны дэлгүүрийн баг Хас Банкны нэгдүгээр багтай тоглож 3:2 харьцаагаар БУМО баг хожлоо.

Өчигдөр /04.17/ болсон тоглолтууд

Энхны тоглолт охидын 13-н насанд 107-р сургууль 28-р сургуулын хооронд болж, тоглолтын сүүлийн мөчид 28-р сургуулийн багийн ахлагч Б.Ариунжаргал баруун хөлийн хүчтэй цохилтоор (2:1) болгон  28-р сургууль хожлоо.

Дараагийн тоглолт охидын 17 насанд 92-р сургуулын охид 41-р сургуулийн охидыг 5:0-н харьцаагаар хожсон. Энэ тоглолтонд 92-р сургуулийн 20 дугаартай багийн ахлагч Чинцэцэг гол үүрэг гүйцэтгэсэн байна.

Хөвгүүдын ангилалд 13 насанд 52-р сургууль  47-р сургуулийг 7:3н харцаатай хожсон бол 15 насанд 14-р сургуулийн тамирчид тоглолтын туршид илүүрхэн ОУЦС-ыг (7:1)  н харьцаатай буулган авлаа.

Хөвгүүдийн 17 насанд Шинэ Монгол сургууль 28-р сургуулийг (10:4)-р хожиж Алтан медалын төлөө 2-р сургуулын багтай тоглох болсон байна.

Ивээн тэтгэгчдын Чингис Хаан банк (2:1) р Худалдаа хөгжлийн банкыг хожлоо.

Энэ өдрүүдэд хожсон багууд ирэх долоо хоногт 10 дахь удаагийн “Дуулиан 2020” тэмцээний Аваргын төлөө тоглох эрхээ авлаа.               

"Охид-11"

Хүрэл медалийн төлөө 33-р сургууль vs 79-р сургууль

Алтан медалийн төлөө 85-р сургууль vs English school

"Охид-13"

Хүрэл медалийн төлөө 33-р сургууль vs 34-р сургууль

Алтан медалийн төлөө 107-р сургууль vs 84-р сургууль

"Охид-15"

Хүрэл медалийн төлөө 92-р сургууль vs 107-р сургууль

Алтан медалийн төлөө Амгалан ЦС vs 28-р сургууль

"Охид-17"

Хүрэл медалийн төлөө 53-р сургууль vs 41-р сургууль

Алтан медалийн төлөө 92-р сургууль vs 79-р сургуулиуд            

“Хөвгүүд-11”

Хүрэл медалийн төлөө 107-Р Сургууль vs 102-р сургууль

Алтан медалийн төлөө  ОУЦС vs ESM

“Хөвгүүд-13”

Хүрэл медалийн төлөө 41-р сургууль vs 47-р сургууль

Алтан медалийн төлөө  ОУЦС vs 52-р сургууль

“Хөвгүүд-15”

Хүрэл медалийн төлөө 71 р-сургууль vs ОУЦС

Алтан медалийн төлөө   14 р-сургууль vs 28 р-сургууль

“Хөвгүүд-17”

Хүрэл медалийн төлөө 20 р-сургууль vs 28р-сургууль

Алтан медалийн төлөө    2р-сургууль vs Шинэ Монгол

Ивээн тэтгэгчдын ангилалд

Хүрэл медалийн төлөө Худалдаа Хөгжлийн Банк vs Хас Банк 1

Алтан медалийн төлөө     БУМО vs Чингис Хаан Банк

    Ж.ГҮЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна