LinkedIn оюутнуудад ажил олоход туслана

2016 оны 4 сарын 18

Фейсбүүк твиттер зэрэг олон нийтийн сүлжээ сайттай харьцуулахад илүү ажил хэрэгч, мэргэжлийн хүмүүс ажил хэрэгтээ ашигладаг цахим сүлжээ бол LinkedIn. Ажил олгогч, ажил хайгчдыг холбох, түнш болон хамтрагчдаа олох зэрэгт түлхүү ашиглагддаг уг сүлжээ оюутнуудад зориулсан аппликейшнээ гаргажээ.

LinkedIn Students нэртэй уг апп нь оюутнуудыг хооронд нь холбох зориулалттай биш ба тэдний ирээдүйн карьерт хэрэг болохуйц ажил олгогчидтой холбо тогтоох, ажлын гараагаа эхлэхэд нь туслах аж.

Та хэрвээ оюутан бол доорх холбоосуудаар татан авч туршаарай. iTunes App Store, Google Play

Т.МӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна