Японы эрдэмтэд арьс ургуулжээ

2016 оны 4 сарын 18

Японы эрдэмтэд хүний эд эрхтэнг лабораторийн нөхцөлд ургуулж, донорын хүрэлцээгүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа өвчтөнүүдэд шинэ боломж нээн өгч байгаа билээ. Энэ удаад тус улсын RIKEN нэртэй хүрээлэнгийн биологичид үүдэл эсээс бүрэн хэмжээний арьсны эд эс ургуулжээ. Уг арьсыг хулганы биед амжилттай шилжүүлэн суулгасан байна.

Мөн энэхүү арьс нь үсний уутанцар, гадаад шүүрлийн булчирхай зэрэг шаардлагатай бүрдэл хэсгүүдийг агуулсан учраас яг л жинхэнэ арьс шиг бүхий л үүргээ гүйцэтгэж чадах гэнэ.

Ийнхүү хиймлээр арьс ургуулж чадсанаар хүнд зэргийн түлэгдэлт, арьсны төрөл бүрийн өвчтэй хүмүүст донорын шаардлагагүйгээр богино хугацаанд тусламж үзүүлэх боломжтой болох юм.

Т.МӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна