Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2119 тонн хог хаягдлыг цэвэрлэв

2016 оны 4 сарын 18

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцов.

Цэвэрлэгээнд 8044 аж ахуйн нэгж байгууллагын 44833 хүн оролцож 331 га талбайн 2119 тонн хог хаягдлыг цэвэрлэж, 651 рейсээр хогийн цэг рүү тээвэрлэв. Энэ удаагийн их цэвэрлэгээнд залуус цахим хуудаснаа нэгдэн  Дунд гол, Сэлбэ гол, “Унаган нутаг” төрийн бус байгууллага, дүүргүүд дэх иргэдийн бүлгүүд өөрсдийн амьдарч буй орчноо цэвэрлэлээ. Цэвэрлэгээний үеэр зуслангийн бүс, гэр хорооллын доторх гуу жалга, гэрлийн шон, нийтийн эзэмшлийн зам талбайн түүвэр цэвэрлэгээг хийж, хайс хашаа хашлагыг угаалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхигүй болон огт оролцоогүй  аж ахуйн нэгж, байгууллагууд:

  • “Бум” хүнсний дэлгүүр /БГД-1-р хороо
  • Edinburg паб /БГД 1-р хороо/
  • Movie паб /БГД 1-р хороо/
  • “Q” центр /БГД 4-р хороо/
  • Гранд массаж /БГД 4-р хороо/
  • “Замчдын өргөө” СӨХ /БГД-4-р хороо/
  • “Зуун мод” СӨХ /БГД 4-р хороо/
  • Намуун” зоогийн газар, /БГД 5-р хороо/
  • Ариг банк /БГД 5-р хороо/
  • Их барилга-45” СӨХ /БГД 5-р хороо/
  • Маргад төв /ЧД/
  • Оюу pub /ЧД/
  • Нийслэлийн ахмадын хороо,
  • Бяцхан ертөнц цэцэрлэг,
  • Хөдөлмөрийн дээд сургууль,
  • Бишрэлт трейд ХХК
  • Оранж плаза,
  • Casper хүнсний дэлгүүр,
  • Үлэг гүрвэлийн музей,
  • Амрах агшин алжаал тайлах төв,
  • Гоёл гоо сайхан,
  • Ама эмнэлэг,
  • Sunset караоке,
  • Таны дэлгүүр /ЧД/
  • Монос эмийн сан /ЧД/
  • “Маамуу нааш ир” цэцэрлэг
  • Соёл урлагийн их сургууль
  • Зиза төв
  • Хулан кафе
  • Урт цагаан үйлчилгээний төв

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна