Билл Гейтс, Опра Винфри нарын нийтлэг чанар

2016 оны 4 сарын 18

Тэд удирдах урлагийг гаргууд эзэмшиж, өөрсдийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж, гайхалтай чадвартнуудыг татаж, үйлдэл бүрийг нь хардаг сая сая дагагчидтай хүмүүс.

Чанар 1: Уужуу амгалан

Стресс ихтэй нөхцөлд ч уужуу амгалан байж чаддаг. Бидний сэтгэл хөдлөлийн энерги цаг тутамд өөрчлөгддөг. Энергийн төвшин багаас их болсноор сэтгэл хөдлөл бий болдог.

Амьдралд үгээр хэлж чадамгүй жаргалтай мөчүүд тохиолддог. Түүний адилаар дотор бачимдмаар, ууртай, гунигтай үеүд ч тохиолдоно. Харин байнга сэтгэл хөдлөлөө хэтрүүлэх аваас бидний энерги шавхагддаг.

Нэг зүйл асууя: Хамгийн ихээр найдаж, хүлээж байсан боломж чинь таны гараас урсан одож байсан уу? Яагаад тийм зүйл болдог вэ?

Биднийг хараахан бэлэн биш байвал боломж цааш оддог. Энэ нь сэтгэл хөдлөлийн төлөвшсөн байдал, нөхцөл байдалд үзүүлж буй таны хариу үйлдлээс тань илхэн харагддаг.

Бидний сэтгэл хөдлөл тайван байх үед хамгийн хүчирхэг, бахадмаар, зөнтэй, шийдэмгий зэргээр хамгийн сайн үзүүлэлтийг үзүүлж чаддаг.

Иймээс сэтгэл хөдлөлөө байнга тайван байлгахыг зорих хэрэгтэй. Хэзээ ч мартагдашгүй удирдагчид бүх зүйлд уужуу ухаанаар хандаж, сэтгэлийн хөдлөлийн дээд эсвэл доод цэгийг хэзээ гаргахаа сонгож чаддаг.

Чанар 2: Сахилга бат

Сахилга бат гэдэг бол гадаад нөхцөл байдал, дотоод сэтгэл хөдлөл зэргээс хамааралгүйгээр бат зогсохыг хэлдэг.

Аяны замд ямар ч төрлийн сэтгэл хөдлөл, сорилтууд гарч ирж болно. Харин удирдагчид тэр бүхнийг үл хайхран урагш явж чаддаг. Тэдэнд амжилтын зан үйл гэж байдаг. Энэ нь голдуу өдрийг илүү эерэг байлгахын тулд өглөөд хэдэн тогтсон зүйлсийг хийдэг. Мөн бүтээлч байдал, эрүүл мэнд, хөрөнгө чинээ, хандлагыг чиглэсэн зан үйлүүд ч бий.

Нууц нь гэвэл өдрийн хуваариа гаргахдаа хамгийн чухал зүйлс, зорилгоо хуваарилж, түүнийгээ тууштайгаар дагах байдаг.

Чанар 3: Зөн совин

Зөн совин бол шидэт ундаа. Бизнесийн төдийгүй хувийн амьдралд шийдвэр гаргах дотоод хөтөч билээ.

Зөн совингоо ашиглах нь фитнес зааланд булчингаа хөгжүүлэхтэй адил. Их хэрэглэх тусам итгэхэд хялбар болно. Дотоод хөтчөө ашиглан асуудлыг тодорхой харж, цэцэн шийдвэр гаргах боломжтой. Гэтэл хүмүүс бусдын зөвлөгөөг эрж хайн, зөн совингоо үл тоодог. Хэрэв байнга ингэх болбоос зөн совиндоо итгэх итгэлгүй болдог.

Эцэст нь хэлэхэд гартаа оруул.

Дэлхийд цуутай удирдагчид дээрх чадварыг эзэмшсэний дүнд хувийн болон бизнесийн амьдралдаа хосгүй амжилт гаргаж чаддаг. Уужуу ухаан нь сэтгэл хөдлөлөө хянаж, тайван байдлаар асуудалд хандахыг шаарддаг. Хатуужил гэдэг нь тухайн үйлдлийг тогтмол хийхийг хүсдэг. Харин зөн совин нь зүрх сэтгэлээ сонсохыг шаарддаг.

Та ч дараагийн цуутай удирдагч болчих юм билүү? Хэн мэд хэв.

Эх сурвалж: biznetwork.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна