Хүүхдээ хөхүүлэхдээ гар утсаа хол байлгаарай

2016 оны 4 сарын 18

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн

Таван жилийн өмнө эхчүүд хүүхдээ хөхүүлж байх үедээ хүнтэй юм ярих, өөр зүйл давхар хийх, телевиз болон ном сэтгүүл үзэх, утсаар ярих нь эхээс үрдээ харцаараа мэдрүүлэх хайр болон сүүний гарцыг багасгадаг тул эдгээрээс зайлсхий гэж зөвлөдөг байсан.
Иймээс та бүхэн дараах энгийн зөвлөгөөг анхаарч, хэвшүүл

1. Нэг гартаа хүүхдээ тэврээд, нөгөө гартаа утсаа барих байрлал бол аюултай. Хүүхэд хөхүүлэх үеийн байрлалаас сүүний гарц шалтгаална. Хүүхдийг тэврэхдээ толгой, биеийг нь нэг түвшинд, ээж хөхүүлэх талын гарын шуундаа хүүхдийнхээ толгой, хүзүү, бүх биеийг тулж тэвэрнэ;

2. Хүүхдээ хөхүүлж байх үедээ гар утсаа анхаарч харах нь аюултай байрлал. Хүүхэд хөхөндөө ойртсон хамар нь хөхний толгойн харалдаа, нүд нь хөхрүүгээ болон ээжрүүгээ харж байх. Мөн ээж нь хүүхдээ зөв хөхөж байгааг нь хүүхдийн доод уруул гадагшаа цорвойсон, эрүү хөхөнд шүргэсэн, завсаргүйгээр удаан, хүчтэй хөхөж байгаа зэргийг нь ажиглан мэднэ. Иймд ээжийн харц өөр зүйлд анхаарах ёсгүй;

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн. www.phi.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна