“Хилчний нэг өдөр” хичээл, сургалт явагдлаа

2016 оны 4 сарын 18

Хил хамгаалах байгууллагын албаны онцлог, эх оронч үзлийг төлөвшүүлэх, хилчдийн өдөр тутмын амьдрал үйл ажиллагааг  танилцах зорилгоор ХХЕГ-тай хамтран “Хилчний нэг өдөр” хичээл, сургалт саяхан Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Баянчандмань дахь тусгай бэлтгэлийн цогцолборт  зохион байгуулж Хууль зүйн яамны ажилтан, албан хаагчдыг хамрууллаа. Энэхүү сургалт, хичээлийн хүрээнд хилийн алба, галын бэлтгэл, биеийн тамир, цэргийн байр зүй, мөр судлал гэсэн сэдвээр хичээлүүдэд хамрагдсан юм. Ингэснээр хил хамгаалах байгууллага,  хил хамгаалалтын байдал, ахуй нөхцөл, албаны онцлогтой танилцан, харилцан мэдээлэл солилцжээ.

Д.ЦЭЦ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна