“Хар жагсаалт”-ыг удахгүй зарлана

2016 оны 4 сарын 18

Баруун бүсийн залуучуудын чуулга уулзалт Увс аймагт болж байна. Чуулганаар олон чухал чухал асуудлыг хэлэлцжээ. Үүн дотор олон нийтийн дэмжлэг, итгэлийг олоод байгаа “Хар жагсалт”ыг залуу уран бүтээлчдийн улсын гуравдугаар зөвлөгөөнөөр зарлахаа мэдэгдлээ. Хоёрдугаар зөвлөгөөнийг 1990 онд Хувьсгалт Залуучуудын Эвлэл байхдаа зохион байгуулж байсан бол  гуравдугаар зөвлөгөөн нь 25 жилийн хойно болж дараагийн 25 жил Монголыг авч явах шинэ үеийг гаргаж ирэхээр болсон байна.

Мөн хамтын хариуцлагын системээр, асуудлаараа нийлсэн,  асуудлаа шийддэг 76 төрийн бус байгууллагынхныг нэгдэхийг уриалж, Цагаан жагсаалтанд төлөөллөө оролцуулж, орсон хүмүүсээ хамтаараа хариуцах уриалгыг дэвшүүлжээ.

Орон нутгийн залуучууд ч баримт, судалгаанд тулгуурласан аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших хүмүүсийн “Хар жагсаалт” гаргах бэлтгэлээ танилцуулж байна.

Д.ЦЭЦ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна