Генсекээ жинхлэх эсэхийг АН дараагийн хурлаар шийднэ

2016 оны 4 сарын 18

АН-ын ҮЗХ-ны хурлаар “Монгол хүн 2020” дээр тулгуурлаж,  гарах мөрийн хөтөлбөрөө хэлэлцлээ. МАН, АН мөрийн хөтөлбөрөө батлахаар ханцуй шамлан орсон шалтгаан нь дөрөвдүгээр сарын 20-д Үндэсний Аудитын газарт хүлээлгэн өгөх учиртай. Тиймээс хуулийн хугацаанд амжуулахаар ажиллаж байгаа юм. 

Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар зөвхөн мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд нээлттэй үлдээхээр болсон. Учир нь ҮЗХ дахин цаг товлож хуралдана гэсэн үг юм. Тэр үед АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг  жинхлэх  үү, АН эв нэгдэлтэй болох уу  гэх мэт  асуудлыг хэлэлцэх юм байна.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна