Монголчууд хоёр эхнэртэй болохыг хүсдэг үү?

2016 оны 4 сарын 19

Одоогоос 17 жилийн өмнө буюу  1999 онд Гэр бүлийн тухай хуулийг өөрчилсөн байдаг. Тэгвэл УИХ-дээр Гэр бүлийн тухай хуулийг өөрчлөх асуудал яригдахтай зэрэгцээд монгол эрчүүдээс хууль батлагчдад хандсан нэгэн санал хачирхалтай санал цөөнгүй ирэх болсон гэнэ. Тэр нь хоёр эхнэртэй байх хууль.  Урьд нь ховсчин  С.Хүрэлбаатар хоёр эхнэртэй байх хууль батлахыг илээр дамждэг байсан.Тэгвэл нэрээ нууцалсан монгол эрчүүд хоёр эхнэртэй байх хуулийг батлахыг УИх-ын гишүүдээс хүсэх болсон байна. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа твиттер хуудсанаа  Гэр бүлийн хуульд хоёр эхнэртэй болох хууль эрчүүдээс их ирж байгааг онцолжээ.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна