Виктория Бекхэм

2016 оны 4 сарын 19

Эсте Лаудерийн дүр дизайнарын эрмэлзлийг бадраан тэрбээр хүч, чадвартай эмэгтэйчүүдэд  зориулсан  гоо сайхны бүтээгдэхүүний  тусгай  цуглуулгыг бүтээхээр шийдсэн байна. Виктория Бекхэм Estée Lauder-ийн жишгээр нэмэлт гоо сайхны цуглуулгын үргэлжлэлийг бүтээхээр шийдэв. Шинэ бүтээгдэхүүнийг хязгаарлагдмал тоогоор ирэх намар есдүгээр сараас худалдаанд гаргаж эхэлнэ. Victoria Beckham нэрийн барааны онлайн ба офлайн дэлгүүр, гоо сайхны барааны маркийн интернэт дэлгүүрээс  шинэ бүтээгдэхүүнийг худалдан авч болох  гэнэ.

Victoria Beckham шоугийн макияж, намар-өвөл 2016 үзүүлбэр

“Миний үзэж байгаагаар Estée Lauder нь өөрийн брэндийг явуулахад хамгийн шилдэг хамтран зүтгэгч. Энэ шинэ загварыг бүтээхэд архивын материалууд, Эсте Лаудерийн дүр нь урам оруулж өглөө. Хамгийн хүчтэй брэндийг бүтээсэн тэр эмэгтэйн дүрийг би ямагт бишэрч ирсэн юм. Түүний нэг өчүүхэн хэсэг нь болон эмэгтэй хүний  гоо сайхныг харахад  өөрийн хувь нэмрийг оруулж буйдаа би баяртай байгаа” гэж Виктория Бекхэм ярьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна