Ус бол шүдний цоорлын эсрэг байгалийн тэмцэгч

Хүн өөрт хэрэгтэй  фторын 70 орчим хувийг уснаас авах ёстой

Гэхдээ ямар ч эрдэсгүй болтол нь шүүсэн, эсвэл крантны ус ам зайлахаас бусдаар тус болох нь юу л бол. Тухайн усанд шүдэнд хэрэгтэй орц найрлага гэж нэг зүйл байх ёстой шүү дээ. Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн судалгаагаар шүд цоорох өвчин манай Монголчуудын бүх насныхныг хамран улам бүр өсч байгаагийн гол шалтгааныг ундны усны фторын хэмжээ бага байгаатай холбоотой гэдгийг судалгаагаар тогтоосон байх юм. Харин Монголчууд бид байгалийн баялгийн хувьд азтай улс шүү дээ. Энд уул уурхай яриагүй шүү. Байгалийн эрдэст усны тухай юм.  Харин одоо толинд харан шүдээ гарган инээмсэглэнгээ дараах асуултанд хариулаад нэг үзээрэй. Та болон таны гэр бүлийн гишүүд өнөөдөр шүдэнд тустай юу хэрэглэсэн бэ? Чихэр гаазны уусмалаар бөмбөгдсөн юм биш биз.  Энэ ёстой шүдний өвчин шүү гэж ирээд л аль нэг хэцүү асуудлыг бид зүйрлэдэг шүү дээ. Тэгвэл Жинхэнэ шүд өвдөж, жинхнээсээ шүдний өвчин болвол яах билээ. Харин одоо асуултаа ахиад нэг өөрчлөөд тавъя. Та болон таны гэр бүл өнөөдөр шүдэндээ тустай хамгийн энгийн, хамгийн амархан юу хэрэглэж болох вэ? Энэ бол хүний биеийн яс, шүдний бүтцийн фторын агууламжийг бүрдүүлж байдаг ус юм. Ус нь гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Нэг жишээ нь л гэхэд Хүн өөрт хэрэгтэй  фторын 70 орчим хувийг уснаас авдаг. Гэтэл тэрхүү фторыг та бидний ууж байгаа ундны ус өгч чадахгүй байна гэдэг маш харамсалтай хэрэг. Тиймээс балга эрдэст усанд л гэхэд байгалиас заяасан шим тэжээлийн өгөгдөл ач тус ямар их гэдгийг “гайхуулах” нэгэн шалтгаан энэ юм. Тэгвэл бид байгаль биш байшин барилгын дунд олноороо суурьшиж байгаа шүү дээ. Ийм нөхцөл байгалийн амьд шинж чанарыг нь алдагдуулалгүй савлагдан бидэнд ирдэг ус хамгийн чухал хэрэглээ гэдгийг сурталчилгаа биш бодит мэдээлэл гэдэг  талаас нь ойлгох нь бидэнд тустай юм. Тухайлбал Хужирт ус нь яс шүдэнд хэрэгтэй кальци, фторын хэмжээгээрээ хамгийн зохистой байдаг тухай Герман, Япон, Хятад орны мэргэжлийн байгууллагууд дэлхийд данстай эрдэмтэд баталсан байдаг. Энэ бол аль сайн гэсэн бүхнийг гадны өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс хайх биш авдараа уудалхад л гарч ирдэг энгийн өдөр тутмын хэрэглээнд оршиж байдгийн маш тод жишээ юм.

Харин одоо ус болон шүдний хамтын ашигтай ажиллагааг дарааллуулаад үзье.

-Хоолны үлдэгдэл жүүс, ундаа, амттангууд нь шүдэнд сахар үлдээдэг. Амны хөндийн бактериуд нь сахараар тэжээгдэн хүчил үүсгэж таны шүдний пааланг бүрхдэг. Харин ус ууснаар хоол хүнсний үлдэгдлийг цэвэрлэж, бактер үүсгэгч нянг шингэрүүлж устгадаг.

-Дараагийн хамтын ажиллагаа мэдээж эрдэст усанд зохимжит хэмжээгээр байдаг кальци, фтор юм. Бидний ясны 20 хувийг ус бүрдүүлж байдаг нь сонин санагдаж байна уу? Тэгвэл түүнд агуулагдах кальц нь таны ясны бат бөх байдалд нөлөөлдөг. Кальц дутагдаж ясны сийрэгжилт болохоос өдөр тутам эрдэст ус ууснаар сэргийлж чадна гэдэг дэндүү амархан хэрэг шүү дээ.

-Эрдэст ус нь амны хөндийг хуурайшилтаас хамгаалж шүлсийг “баяжуулж” байдаг.
Шүлс нь шүд цоорлын эсрэг хамгийн эхний хамгаалалт юм. Энэ нь хоолны үлдэгдлийг цэвэрлэж, кальци, фосфат, фторын нэгдлээр шүдийг бэхжүүлж байдаг. Тиймээс л шүлс бага байх буюу хуурай аманд шүдний цоорол явагдах эрсдэлтэй ус бидний өмнөөс чимээгүйхэн тэмцэж байдаг баатар юм.

 

Нийтлэлч: Д.Чанцал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна