“Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт болов

2016 оны 4 сарын 19

Энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Нийгмийн дуу хоолой болсон сэтгүүлчид Хэвлэлийн эрх чөлөө ба мэдээллийн ил тод байдал, Төрийн мэдээллийн ил тод байдлыг хангахад хэвлэл мэдээллийн чиг үүрэг, Монголын сэтгүүл зүйн хөгжил, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлууд, Иргэдийг мэдээллээр хангахад сэтгүүлчдийн үүрэг, ёс зүйн анхаарах асуудал, Төрийн байгууллага Засаг захиргааны зүгээс хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллахад тулгарч буй бэрхшээл, хүндрэл зэрэг сэдвээр илтгэл танилцуулахын зэрэгцээ хэлэлцүүэг хийсэн юм. Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл уулзалт зөвлөгөөнд 18 аймгийн 70 гаруй төлөөлөгч оролцсон юм. Асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн үр дүнтэй уулзалт болсныг МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч С.Шаравдорж болон аймгуудын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчид онцолж байлаа. Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн бүтээн байгуулалттай танилцаж "Говийн гурван уул" ХХК, "Алтан говь" ТВ, "Говийн наран" ТВ, Соёл амралтын хүрээлэн зэргийг үзэж туршлага судалсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна