Анхны шавьжууд ямар хэмжээтэй байсан бэ?

2016 оны 4 сарын 19

Хэдэн арван сая жилийн өмнө яагаад дэлхий дээр үлэмж биетнүүд ноёрхож байв? Зөвхөн үлэг гүрвэлүүд ч том байсангүй хорхой шавьжнууд  бас л том байжээ. АНУ-ын Баруун дунд мужын Глейндейл хотын их сургуулийн эрдэмтэд  “үлэмж биетийн” шалтгаан нь хүчилтөрөгч гэдэгт итгэлтэй байна.

Зарим нэг мэдээллээр, энэ амин чухал хий геологийн янз бүрийн үед нягтралын хүчтэй хэлбэлзэлтэй байжээ. Хүчил төрөгч 300 сая жилийн өмнө агаар мандлын 35 хувийг (өнөөдөр 21%) эзэлж байсан нь амьтан, хорхой шавьжийн хэмжээг том болгосон байлаа. Гэхдээ хамаг хорхой  шавьж том байсангүй тэдний 10–20% нь үлэмж биетэй байсан аж. Тухайлбал, тэмээлзгэнэ 0,8 метрийн далавчтай байсан гэнэ. Хүчилтөрөгчийн үүргийг тогтоохын тулд  эрдэмтэд 2,5 мм-аас 4 см-ийн хэмжээтэй  өнөөгийн дөрвөн цог хорхойн  анатомийг судалсан байлаа. Тэдний уушгиний гуурсан хоолойг онцлон судалсан байна. Хорхой шавьжны уушгины гуурсан хоолой нь бүх биеэр нь тарсан байдаг онцлоготой.  Хүнд бол  тэр нь ганцхан байдаг.  

Бага биетээс  томрох тусам  гуурсан хоолойн хэмжээ нь 20 хувиар нэмэгдэж байжээ. Тэр хоолой нь  тодорхой хэмжээнд хүртэл томроод цаашид өсдөггүй ажээ. Цох хорхойд  гуурсан хоолой нь 15,2 сантиметраас илүү өсдөггүй. Өмнөд Америкийн Titanus giganteus гэдэг цох л одоо тийм хэмжээний гуурсан хоолойтой. Хүчил төрөгчийн төвшин нь нэмэгдэхээр бие нь өсдөг гэж эрдэмтэд дүгнээд балар эртний цагт шавьжууд том байсан гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна