Спортын сэтгүүлчид боулингоор өрсөлдлөө

2016 оны 4 сарын 19

Монголын Спортын Сэтгүүлчдийн холбооны гишүүд жил бүр боулингоор өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн тэмцээн өчигдөр(2016.04.18) "Big Bowling" төвд амжилттай болж медалийн эзэд тодорсон юм. Тэмцээний дүн гарахад Б.Эрдэнэбат ахлагчтай баг аваргалж, шилжин явах цомын эзэд боллоо. Удаах байруудад Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг, С.Шижирбат ахлагчтай баг орсон юм.

Багуудын гишүүдийг сугалаагаар сонгосон бөгөөд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр медалийн эздийг тодрууллаа. Үзэгтэй тамирчид маань боулинг шаггүй тоглодог гэдгээ харуулсан тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болсон нь дөрөвдүгээр байрт шалгарсан баг хүрэл медалийн эздээс ганцхан онооны хойно бичигдсэнээс харагдаж байна. Тэмцээний шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс "ub.life" сайтын спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ 178 оноо авч, эмэгтэйчүүдээс "gogo.mn" сайтын сэтгүүлч У.Бадамцэцэг 107 оноогоор тодорсон юм.

Энэхүү тэмцээнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Монголын боулинг сонирхогчдын холбоо болон "Big bowling" төв жил бүр хамтран зохион байгуулж байна.

z

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна