Б.Сэр-Од Японд болсон марафоноос мөнгөн медаль авав

2016 оны 4 сарын 19

Марафон гүйлтийн “Nagano marathon-2016” олон улсын тэмцээн Япон улсад ням гаригт/2016.04.17/ боллоо. Тус тэмцээнд хурд сорьсон Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2.15:56 секундын амжилтаар мөнгөн медаль хүртжээ. Эл уралдаанд Кенийн тамирчин Ж.Чанчима /2.15:31/ алт, Японы И.Тайга /2.16.32/ хүрэл медаль хүртсэн бол Кенийн Л.Мутай /2.16:53/, Ф.Жозеф /2.17:36/ нар эхний тавдугаар байрт шалгарсан юм.

Сонирхуулахад, гавьяат тамирчин Б.Сэр-Од “Рио-2016” олимпийн эрхээ аваад байгаа билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна