БСШУЯ дээр АТГ ажиллаж байна

2016 оны 4 сарын 19

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр боловсролын салбарт ажиллах удирдамжийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэг бүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улмаар 2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, заавар зөвлөгөө өгөх, авлигын эсрэг хууль тогтоомж сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Ажлын хэсгээс авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүргийг болон хориглолт, хязгаарлалтыг зохих түвшинд мөрдөж буй эсэхийг тус яамны сайд, төрийн нарийн бичгийн даргын тушаал, шийдвэрүүдээс нягтлахын зэрэгцээ боловсролын салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журмуудыг судлан үзэж, салбарын түвшинд гарч байгаа авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, улмаар таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

Боловсролын салбарын авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд “Боловсролын салбар дахь авлигын эрсдлийг бууруулах судалгаа”-г Авлигатай тэмцэх газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран Азийн сангийн төслийн дэмжлэгтэйгээр гүйцэтгүүлэх ажлыг эхлүүлж буй бөгөөд энэхүү судалгааны хэрэгцээ шаардлага, аргачлал, зорилтоо тодорхойлох үүднээс боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтыг тус яаман дээр зохион байгуулав.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна