МАН-ын Бага хурал 14.00 цагаас товлогдлоо

2016 оны 4 сарын 19

МАН-ын дөрөвдүгээр бага хурал өчигдөр хуралдаж намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан. Харин өнөөдөр 11.00 цаг үргэлжлүүлэн хуралдаж МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцэхээр товлож байсан бол хурлын тов хойшлогдож 14.00 цаг болсон байна. Учир нь яг одоо МАХН-ын Бага чуулган хурадаж МАН-тай нэгдэх асуудлаа хэлэлцэж байгаа юм. МАХН-ын Бага чуулганаас ямар шийдвэр гарахаас шалтгаалж МАН дараагийн нүүдлээ хийх  учир ийнхүү хойшлуулжээ.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна