МҮАН Бүгд хурлаа хийж байна

2016 оны 4 сарын 19

Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох улс төрийн нам эвслүүд дөрөвдүгээр сарын 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө боловсруулж Үндэсний Аудитын газар хүргүүлсэн байна гэж заасан. Тиймээс өчигдрөөс эхлэн улс төрийн намуудын хурал чуулган тасралтгүй үргэлжилж байна. Өчигдөр МАН, АН, Тусгаар тогтнол эв нэгдлийн намууд хуралдаж мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн.

Түүнчлэн МҮАН-ын долдугаар Бүгд хурал яг одоо хуралдаж байна. Энэхүү хурлаар намын мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхээс гадна бусад нэм эвсэлтэй эвсэх эсэхийг шийдэх аж.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна