МАХН-ын жагсаалтыг Н.Энхбаяр тэргүүлэх үү?

2016 оны 4 сарын 19

МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар сонгуульд оролцох мөгрийн хөтөлбөрөө батлахаас гадна МАН-тэй эвсэх асуудлаа шийдэх аж. Хэрэв МАН-тэй эвссэн тохиолдолд  цаашдаа сонгуульд яаж оролцох, ямар хувилбар дээр нэгдэхээ шийдэх гэнэ. Эвсэх асуудлаар МАН,МАХН  хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд  51:25 гэсэн зарчмаар мандатуудаа хуваах, мөн намын жагсаалтын эрэмбийг 3:1 гэсэн дарааллаар явуулахаар талаар мэдээлсэн. Өөрөөр хэлбэл,  хэрэв сонгууль холимог системээр буюу 48:28 хувилбараар явбал,  эхний гуравт дэвшигчээ МАН  нэр дэвшигчээ эрэмбэлэх бол дөрөвт МАХН-аас хүнээ санал болгох аж.  Улс төрийн хүрээнд сонсогдож байгаа яриагаар Н.Энхбаяр МАХН-ын жагсаалтыг тэргүүлэх гэнэ. Хэрэв Хууль зүйн байнгын хороогоор яригдаж байгаа тогтоолын төслийг УИХ-аар дэмжиж, түүний ялтайд тооцох хугацааг Өршөөлд хамруулбал шүү дээ. Түүнчлэн  тус намын жагсаалтад генсек Ж.Сүхбаатар, дэд сайд асан Б.Тулга, Э.Эрдэнэжамъян нарын нэрийг бичихээр тохиролцсон гэсэн мэдээлэл байна.

 Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна