14 дүгээр сургуулийн барилгыг ирэх сард эхлүүлнэ

2016 оны 4 сарын 19

Одоогоос гурван жилийн өмнө нийслэлийн 14 дүгээр сургуульд ариун цэврийн өрөөний таазнаас нуралт өгч, сурагчдыг яаралтай тусгаарлан, арга хэмжээ авч байсан билээ. Энэ хугацаанд 14 дүгээр сургуулийн барилгыг буулгаж, шинээр барих байсан ч хөрөнгө, мөнгөний асуудлаас удааширсан. Тэгвэл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, сургуулийн барилгыг буулгаж дуусч байгаа талаар БСШУЯ-ны Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн албанаас мэдээллээ. 14 дүгээр сургуулиас гадна 32,38, 73 дугаар сургуулийг буулгах ажил дууссан байна. Ингээд энэ тавдугаар сард багтаж барилгын ажил эхлэхээр болжээ. Эдгээр сургуулийн хувьд бүгд насжилтын хугацаа олон жилийн өмнө дуусаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгууд юм байна.

Дашрамд дуулгахад, энэ жил улсын хэмжээнд 17 сургуулийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэлээ. Харин нийслэлд зургаан цэцэрлэгийн барилга энэ жил ашиглалтад орох юм байна.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна