З.Энхболд, Сумитра Махажан нар Хавдар судлалын үндэсний төвд ажиллана

2016 оны 4 сарын 19

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажаны нар өнөөдөр /2016.04.19/ дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Хавдар судлалын үндэсний төвд ажиллана. 

Парламентын дарга нар15.00 цагт Хавдар судлалын төвд ажиллан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлтийн ёслолд оролцох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна