Цианиттай ус хэрэглээгүй гэв

2016 оны 4 сарын 19

“Ардын үг” зөвлөлдөх аяны хүрээнд “Eagle” телевизээр Дорноговь аймгийн иргэдийг цианит натритай ус хэрэглэж байна гэсэн мэдээллийг ташаа болох нь тогтоогдсон талаар нутгийн иргэд хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ. Тэд хэлэхдээ  энэхүү ташаа мэдээллээс болж  дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй Дорноговь аймаг   эдийн засгийн хохирол багагүй амсах болсныг дуулгасан юм.   Дорноговь аймгийн иргэд үнэхээр цианит натритай ус хэрэглэж байгаа эсэхийг шалган тогтохоор аймгийн Онцгой комиссын хурлыг энэ сарын 07-ны өдөр зохион байгуулсан байна. Тус хуралдаанд аймгийн Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Чандмань-Илч ОНӨХХК зэрэг албаны хүмүүс оролцож, Дорноговьчууд цианит натритай ус хэрэглэдэггүй гэсэн албан ёсны хариуг гаргасан талаар нутгийн иргэд мэдээлэв.

 Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна