Ерөнхийлөгчийн төрсөн сум улсын тэргүүн болов

2016 оны 4 сарын 19

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу дөрвөн сумыг тодруулж, Засгийн газраас тус бүр 100 сая төгрөгөөр шагнахаар болжээ. Тэдгээр сумдын нэг бол Ерөнхийлөгчийн төрсөн Ховд аймгийн Зэрэг сум. Зэрэг сум нь цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээ байгуулж, төсвийн байгууллагууд болон 22 айлын орон сууц, 1200 гаруй гаруй хэрэглэгчийг холбосон амжилтаараа баруун бүсийн аймгуудын сумдыг тэргүүлсэн байна. Түүнчлэн ахуй үйлчилгээний төв, Хүүхэд хөгжлийн төв, 100 хүүхдийн цэцэрлэг, 12 айлын 5 давхар болон нэг давхар 10 орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд 24 айлын орон сууцны барилга  тус суманд баригдаж байгаа гэсэн сайхан мэдээлэл ч байна.

 Б.БАДРАЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна