Голомт банк импорт факторинг буюу богино хугацаат гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг үзүүлж эхэллээ

2016 оны 4 сарын 19

Голомт банк нь экспорт, импортын бизнес эрхлэгч харилцагчиддаа зориулан дэлхийд өндөр нэр хүнд бүхий 260 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран богино болон дунд хугацаат, хөнгөлөлттэй нөхцөл бүхий гадаад худалдааны санхүүжилт, төлбөр тооцооны шийдлийг санал болгон ажилладаг. 

Тус банкны хамт олон энэхүү үйл хэргээ өргөжүүлэн Монгол Улсаас анх удаа олон улсын Factor Chain International /FCI/ байгууллагад гишүүнээр элссэнээр, Импорт факторинг буюу богино хугацаат гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Импорт факторингийн үйлчилгээ нь гадаадын улс орноос түүхий эд, тоног төхөөрөмж, бараа материал импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтээ уян хатан нөхцөлтэйгээр авах боломжийг олгодгоороо давуу талтай юм.

Дэлхийн 90 гаруй орны 400 гаруй банк гишүүнээр нь элссэн Factors Chain International /FCI/ байгууллага нь гишүүн байгууллагууддаа нэгдсэн стандартын дагуу олон улсын хил дамнасан факторингийн үйлчилгээг хүргэдгээрээ онцлогтой. 

Голомт банк нь Factors Chain International-д албан ёсны гишүүнээр элссэнээр олон улсын факторингийн зах зээлд Монгол Улсын газрын зургийг нэмээд зогсохгүй, Үнэ цэнийн сүлжээний санхүүжилтийг  эх орондоо хөгжүүлэх эхний алхмыг ийнхүү хийлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна