Монголын марафон гүйлтийн тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ

2016 оны 4 сарын 19

Япон, БНХАУ-д болсон марафон гүйлтийн тэмцээнээс манай улсын 2 тамирчин алт, мөнгөн медаль хүртлээ. Рио 2016 Олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа Б. Сэр-Од, Б. Мөнхзаяа нар энэ өдрүүдэд олон улсын тамирчидтай өрсөлдөж, томоохон амжилт гаргаад байна. Япон улсын Нагано Марафон 2016 хэт холын марафон гүйлтийн тэмцээнд Сэр-од оролцож, 2 цаг 15 минут 56 секундэд барианд  оржээ. Энэ тэмцээнээс тэрээр мөнгөн медаль хүртсэн бол 2цаг 15 минут 31 секундэд барианд  орсон Кенийн тамирчин Чанчима алтан медаль, Японы тамирчин Тайга хүрэл медаль хүртжээ. Мөн энэ өдрүүдэд БНХАУ-ын Ченгдү хотноо болсон олон улсын Ченгдү марафон 42 км-ийн  гүйлтийн  тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Б. Мөнхзаяа 2 цаг 36 минут 50 секундэд замаа туулснаар алтан медалийн эзэн болжээ. Энэ удаагийн тэмцээнд 30 гаруй сонирхогч, 100 гаруй мэргэжлийн тамирчид оролцжээ.

Б. Сэр-Од Японд

Б. Мөнхзаяа БНХАУ-д

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна