Цас орж, шороон шуурга шуурна

2016 оны 4 сарын 19

Энэ сарын 21-22-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 23-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 20-нд төв, зүүн зүгийн нутгаар, 21-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл, 22-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч  ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 21-22-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна