С.Оюун: Эвсэх асуудлыг нээлттэй үлдээнэ

2016 оны 4 сарын 19

Сэтгүүлч:
Т.Давааням

Өнгөрсөн долоо хоногт ИЗНН-аас Үндэсний хурлаа зарлаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө намын гишүүддээ танилцуулсан. Харин өнөөдөр Корпорэйт зочид буудалд 14.00 цагт хурлаа эхлүүлж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлах аж.

Энэ үеэр улс төрийн намуудтай нэгдэх, эвсэх талаар ямар нэгэн шийдвэр гарахгүй гэдгийг УИХ-ын гишүүн С.Оюун хэллээ. Тэрбээр “АН-ын зүгээс аль нэг намтай эвсэхгүй гэдгээ илэрхийлж байна. Хэрэв манай нам АН-тай нэгдэх шийдвэр гаргавал өөрийн намаа татан буулгаж, АН-д орно гэсэн үг. Гэтэл цаг хугацааны хувьд боломжгүй. Яагаад гэвэл АН дүрмээ өөрчлөөгүй тохиолдолд бид нэгдэх боломжгүй. Тиймээс өнөөдрийн Үндэсний хурлаар зөвхөн мөрийн хөтөлбөрөө батлаад тарна. АН-аас өөр намаас одоогоор эвсэх санал тавьсан юм алга. Хуулиар бол дөрөвдүгээр сарын 29 хүртэл эвсэх асуудал нээлттэй байгаа. Гэтэл ҮХЦ Сонгуулийн тухай асуудлаар хуралдана гэж сонссон. Тэр хуралдаанаар ямар шийдвэр гарахыг сайн мэдэхгүй. Иймд бусад намтай эвсэх, нэгдэх асуудлыг нээлттэй орхино” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна