Хойд Солонгос дахин цөмийн туршилт хийнэ

2016 оны 4 сарын 19

Цөмийн зэвсэглэлээрээ дэлхий нийтийг айдаст автуулаад буй Хойд Солонгос тав дахь удаагийн цөмийн туршилтаа тавдугаар сарын эхээр явуулж магадгүй тухай мэдээлэл цацагджээ.

Энэ мэдээллийг Пёнан-Пукто мужийн цөмийн туршилтын талбайд хүмүүсийн хөдөлгөөн, барилгын ажил, цэргийн техникийн хөдөлгөөн эрс идэвхжиж эхэлсэнтэй холбон тайлбарласан байна.

Тавдугаар сарын эхээр Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал болох ба уг хуралд зориулан цөмийн туршилт явуулах гэж байгаа бололтой.  

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна