Гэндэнгийн гудамжны хавтан нөхөлтийг хийж дууслаа

2016 оны 4 сарын 19

Ази Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын 13 гудамж  зам, талбайд тохижилтын ажил хийж байна. П.Гэндэнгийн гудамжинд “Гэрэлт ой” ХХК нийт 131 мод тарихаас өнөөдрийн байдлаар 56 шилмүүст мод суулгаж, савтай 10 гацуур байршуулан, Жамьянгүний гудамжинд 25 улиас, Олимпийн гудамжинд 10 шинэс, 40 голт бор тарьжээ. Мөн Жамьянгүний гудамжинд 1800 м2 улаан хүрэн хавтанг шинээр суурилуулав. Гэндэнгийн гудамжинд явган хүний замын эвдэрсэн хуучин хавтанг сольж, нөхсөн байна.  Жамьянгүний гудамжнаас гарсан хавтанг Гэндэнгийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөнд шилжүүлэн суурилууллаа.   Энэ ажлын хүрээнд Монголын Хүүхдийн ордны хажуу талын 1500 м 2 талбайг цементэлж, нийт  282 м2 явган хүний замд нөхөн сэргээлтийн ажил хийлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна