Монголбанк дуудлага худалдаанд оролцсонгүй

2016 оны 4 сарын 19

2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1992-1998 төгрөгийн ханшаар 15.8 сая ам.доллар худалдах, 307.75 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн байна. Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.

2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна