Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул Өсвөрийн шатарчдын азийн аварга боллоо

2016 оны 4 сарын 19

2016 оны Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч 7 хоногт Монгол улсад анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Ази тивийн 18 орны 470 гаруй шатарчид оюун ухаан авхаалж самбаагаа сорин оролцсноос Монголын өсвөрийн шатарчид нийт 16 алт, 18 мөнгө, 20 хүрэл хүртсэн амжилтаар оролцогч 18 орноос багийн дүнгээр Тэргүүн байр эзэллээ. Тэдний дунд охидын 10 насны ангилалд оролцсон Дэлхийн аварга Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул Шатрын Стандарт /сонгодог/ төрөлд алтан медаль, Рапид /түргэвчилсэн/ төрөлд алтан медаль, Блиц /түргэн/ төрөлд хvрэл медаль хүртэж бахдам амжилт гаргалаа.

Өсвөрийн нийт шатарчиддаа болон Д.Мөнхзулдаа Төрийн банкны хамт олноос цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Угаас оюунлаг Монгол түмний үрс дэлхийд нэрээ цуурайтуулж, тэднийг дэмжих уухайн түрлэг мөнхөд үргэлжлэх болтугай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна