Удирдах зөвлөлийн хурал завсарлалаа

2016 оны 4 сарын 19

МАН, МАХН эвсэн сонгуульд оролцох ажиллагаа үндсэндээ бүтэлгүйтэж, МАХН-ын зүгээс зөвшилцөөд байсан асуудлаасаа буцаж эхэлсэн нь МАН Удирдах зөвлөлийн хуралдаанаа зарлан хуралдуулахад хүргэжээ. Одоо тус хуралдаан түр завсарлаад байгаа аж. Хэсэг хугацааны дараа эргэж орох юм байна.

Эвсэх асуудлаар зөвшилцөл хийж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “МАХН зөвшилцлөөсөө буцаж, намын дарга нь өөр улс төрийн намуудтай эвсэх асуудлыг ярьж байгаа нь зарчимгүй явдал” гэж мэдэгдсэн.

Иймээс МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлыг хэлэлцэн, шийдвэрээ гаргасны дараа Бага чуулганы гишүүдээрээ хэлэлцүүлэх юм байна.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна