Жүжигчин Ч.Болорчулуун эрдмийн мөр хөөнө

2016 оны 4 сарын 20

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Болорчулуун Бээжинд суралцахаар явах гэнэ. Тэрээр СУИС-ийн гуравдугаар курсийн оюутан байхдаа “Миний нууц хүү” жүжгийн дэггүй хүү Можулагийн дүрийг бүтээж, “Мөрөөдлийн театр”-ын босгыг алхан орсон байна. Жүжигчин, найруулагчийн ангийг төгссөн бөгөөд “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг” , ”Тэр чинь би”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг жүжигт тоглож шаггүй жүжигчин гэдгээ харуулсан билээ.

Харин энэ удаа жүжигчин Ч.Болорчулуун боловсролдоо анхаарахаар шийдсэн бололтой. Амралтаараа эх орондоо ирээд байгаа бөгөөд ангийнхантайгаа хамтран “Биелэгдэшгүй төлөвлөгөө” уран сайхны кино  хийжээ. Киноны нээлт ирэх сарын 1-нд болно. Залуу жүжигчин  гол дүрийг бүтээжээ.  

А.ЦЭЭСҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна