Меган Фокс дахин жирэмсэн болжээ

2016 оны 4 сарын 20

Трансформерс киногоороо олонд танигдсан дэлхийн хамгийн секси жүжигчдийн нэг Меган Фокс түүний хоёр хүүхдийн эцэг Брайн Аустин Грийнтэй 11 жил хамтдаа амьдарч, таван  жилийн туршид эхнэр нөхөр хэмээн дуудуулж явсан боловч өнгөрсөн наймдугаар сард гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэгвэл хэд хоногийн өмнө нээлтээ хийсэн “Мэлхий Нинжа” киноны шинэ ангийн нээлтэд ирэхдээ өмссөн Версачигийн бариу хар даашинз нь түүнийг дахин жирэмсэн болж,  гурав дахь хүүхдээ тээж байгааг нь илчилсэн байна.

Хувийн амьдралаа олонд тэр болгон дэлгээд байдаггүй жүжигчин маань хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Жирэмсэн байхдаа кинонд тоглох хүндрэлтэй байлаа” гэжээ. Харин хүүхдийн эцэг хэн бэ гэсэн асуулт хүмүүсийн сонирхлыг татаж байх үед экс нөхөр Брайн нь өөрийгөө хүүхдийн эцэг мөн хэмээн зарлаж, энэ бол ямар ч төлөвлөгөөгүй жирэмслэлт байсныг хүлээн зөвшөөрснөөрөө жүжигчний фэнүүдийг дахин баярлууллаа.

Г.СҮМБЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна