Талибаны амиа золиослогч 28 хүний амийг хөнөөв

2016 оны 4 сарын 20

Афганистаны Кабул хотын төвд Талибан зэвсэгт бүлэглэлийн амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлснээс 28 хүн амь үрэгдэж, 320 гаруй хүн гэмтэж бэртжээ. Харин Талибан бүлэглэлийн төлөөлөгч Забихуллах Мужахидын хэлснээр халдлагад Афганистаны аюулгүй албаны 92 хүн амь үрэгдсэн гэнэ.

Амиа золиослогч Афганистаны ерөнхийлөгчийн ордноос холгүй орших Үндэсний аюулгүй байдлын удирдах газрын байрны гадна тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Энэ нь 2011 оноос хойш Талибан бүлэглэлийн үйлдсэн цуст халдлага болов. Өмнө нь 2011 онд Талибаны амиа золиослогч сүмд тэсрэх бөмбөг дэлбэлснээс 60 хүн амь үрэгдэж байв.

АНУ нь 2014 оны төгсгөлд Афганистанаас цэргийн гол хүчээ эргүүлэн татсанаар Талибан бүлэглэл дахин хүчээ авчээ. Талибан бүлэглэл дөрөвдүгээр сарын 12-нд Афганистаны тав дахь том хот Кундузыг хяналтандаа авахаар хаврын дайралтаа эхлүүлснээ зарлан мэдэгдсэн аж.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна