Компаниуд 2038 он хүртэл Туул гол дагуу олборлолт явуулна

2016 оны 4 сарын 20

Туул голын сав газар дагуу буюу нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Төв амйгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 39 газарт 30 жилийн хугацаатай ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг ажээ.  2009 оноос өмнө  олгосон дээрх зөвшөөрлүүдээс нөхөн сэргээлтээ хийгээгүй, газрын төлбөр төлөөгүй зэрэг зөрчил гаргасан 23 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж Ашигт малтмалын газар /АМГ/-аас мэдээллээ. Одоогоор Туул голын сав газарт Урт нэртэй хуулийн хүрээнд олгосон хоёр хайгуулын, 14 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээрээ гэсэн үг юм.  Тэдгээр тусгай зөвшөөрлийг яаралтай цуцлахыг иргэний нийгмийнхэн шаардаж байгаа. Тэгвэл АМГ-ын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Б.Хишигжаргал тайлбарлахдаа “Тусгай зөвшөрөөл эзэмшигчдийн хайгуул, олборлолт явуулах хугацаа хуулиараа 2037, 2038 оны үед дуусна. Тиймээс иргэний хөдөлгөөний байгууллагуудын тавиад буй шаардлагын дагуу 16 тусгай зөвшөөрлийг шууд цуцлах эрх зүйн орчин байхгүй” гэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна