iPhone 6S-ын АЗТАН тодроход 7 хоног үлдлээ

2016 оны 4 сарын 20

Монголд анх удаа загварын байр үзээд азтан шалгаруулж буй Залуусын хотхон “X Apartment-ын 3 дахь удаагийн iPhone 6S гар утасны азтан тодроход 7 хоног үлдлээ.

Залуусын хотхон “X Apartment”

Тансаг зэрэглэлийг илтгэх Duplex болон энгийн загварын төлөвлөлт бүхий япон архитекторын орон зайн төгс шийдлээр баригдаж буй Залуусын хотхон “X Apartment” тун удахгүй ашиглалтанд орох гэж байгаа бөгөөд та бүхнийг загварын байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж, орчин үеийн загвар шийдлийг сонирхон, 14 хоног бүр шалгаруулах сугалаанд оролцож АЗТАН болохыг урьж байна.

Хамгийн бодит үнэтэй, орон зайн төгс шийдлээр баригдаж буй Залуусын хотхоны 18 төрлийн зохион байгуулалтаас 30мкв бүхий 1 өрөө орон сууцыг танилцуулж байна.

30мкв 1 өрөө орон сууц

Бид залуучууд, залуу гэр бүлүүддээ зориулан тансаг зэрэглэлийн орон сууцны орчин үеийн загварыг шингээснээрээ бусдаас ялгарах бөгөөд 1-р давхартаа хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн.

1 өрөө орон сууц

Ариун цэврийн өрөө

1 өрөө орон сууц

Орчин үеийн мэдээллийн технологийн хурдтай хөл нийлүүлэн алхах та бүхэнд зориулж айл бүрд өндөр хурдны интернет, үнэгүй утасгүй сүлжээ бүхий танхим зэргийг төлөвлөсөн бөгөөд дэлхийн чанараар танигдсан Японы TOTO, Nippon, Германы VEKA, Thyssen krupp, Aquatherm, Солонгосын LG Hausys, Австрийн EGGER зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг сонгон Залуусын хотхон “X Apartment”-ыг бүтээн байгуулж байна.


Австри улсын EGGER компани нь 1961 оноос мод болон модон бүтээгдэхүүнээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд экологийн сэргээгдэх түүхий эдийг ашиглан өндөр чанартай ламинатан шал үйлдвэрлэдэгээрээ дэлхийд алдартай.

Австрийн EGGER брэнд

EGGER брэнд нь өдгөө Австри, Герман, Франц, Их британи зэрэг 17 улсад өөрийн салбар үйлдвэрлэлээ явуулж, 23 улсад албан ёсны худалдааны төвүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компани юм.

Австрийн EGGER брэндийн ламинатан шал

Солонгосын LG Hausys групп нь 1991 оноос хойш ханын цаас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологиор эрдэнэ шишийн цардуулаас гаргаж авсан хүний биед сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй ханын цаас үйлдвэрлэдэгээрээ хэрэглэгчдийн талархалыг хүлээсэн юм.

Солонгосын LG Hausys брэнд

Байгуулагдсанаасаа хойш Турк, Индонези, Тайланд, Тайван, Бразил, Япон зэрэг дэлхийн 20 гаруй оронд байрлах салбаруудаар борлуулалт хийдэг Солонгосын үндэсний томоохон брэнд болтолоо хөгжжээ.

Солонгосын LG Hausys брэндийн эко ханын цаас

Та бүхнийг дэд бүтэц сайн хөгжсөн, шинэ бүтээн байгуулалт өрнөж буй хотын А зэрэглэлийн бүсэд байрлах Залуусын хотхон “X Apartment”-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн та доорхи хаяг болон утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Захиалга авах оффис: СБД, УДЭТеатрын хойд талд, Улаанбаатар пропертиз ХХК

X Apartment-ын хаяг: Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордоны зүүн урд талд

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77009919, 99907899, 89010865

Веб сайт: www.xapartment.mn , www.ubproperties.mn  

Facebook: www.facebook.com/XApartment